Front-End

Веб хөгжүүлэгч бэлтгэх анги

СУРГАЛТЫН ТУХАЙ

Интернэт, веб хэрхэн ажилладаг суурь ойлголтуудаас эхлээд веб технологиуд болох HTML/CSS/JS/ReactJS ашиглан хэрхэн веб хуудсыг хөгжүүлэх талаар анхан шатнаас нь эхлэн практикт суурилсан хөтөлбөрөөр цогц ойлголтыг авна. Ингэснээр өөрийн хүссэн веб хуудсыг хийж сурахаас гадна хэрхэн дэлхийн том веб платформууд болох Amazon, Ebay, Shopify зэрэг хуудаснууд хийгддэг талаар ойлгон практикт суурилсан сургалтын хөтөлбөрөөр долоо хоног болгон жижиг төслүүд дээр сурсан мэдлэгээ ашиглан ажиллана. Сургалтын эцэст олон төрлийн веб-ийн Front-End хөгжүүлэх төслүүд дээр ажиллан тэдгээрийг ашиглан 3 том үндсэн төсөл хийж дуусгах юм.

ТА ЮУ СУРАХ ВЭ?

  • Интернэт Веб гэж юу болох, хэрхэн бүтдэг талаар суурь ойлголт.
  • HTML ашиглан веб элементүүдийн үндсийг сурч яаж өөрийн веб хуудсыг "араг яс"-ыг буюу үндсэн хэсгийг бүтээхийг сурах болно.
  • CSS ашиглан өөрийн босгосон веб хуудасны UI дизайныг хэрэглэгчдэд хүргэх.
  • Javascript хэлийг ашиглан алгоритм болон программчлалын хэлний үндсийн талаар бүрэн ойлголт авах.
  • Javascript хэлийг ашиглан хэрхэн веб хуудсыг динамик болгох
  • ReactJS ашиглан хэрхэн веб хуудсаа илүү амар, хурдан болгох

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

  • Интернэт Веб танилцуулга болон түүний үндэс суурь

  • HTML үндэс болон түүний үндсэн элементүүдийг ашиглан өөрийн веб хуудсыг үүсгэх

  • CSS үндэс, түүний үндсэн элементүүдийг суралцаж төсөл дээр суурилан веб хуудсын UI дизайныг гүйцэтгэх

  • JS хэлний үндэс болон түүнийг ашиглан программчлалын хэлний болон алгоритмийн суурь ойлголтуудыг суралцах

  • JS хэлийг ашиглан өөрийн веб хуудсаа динамик болгож төсөл дээр ажиллах

  • ReactJS ашиглан өөрийн веб хуудсаа илүү хурдан бас ашиглахад хялбар болгох төсөл

hour glass

Хугацаа:

4 сар

hour glass

Цагийн хуваарь:

7 хоногт 3 удаа

hour glass

Суралцагчдын тоо:

14

hour glass

Төлбөр:

6,000,000₮

early_bird
Эртэч шувуухайн урамшуулал
Эхний бүртгүүлж, гэрээ хийсэн 5 хүн 
4,800,000₮-өөр суралцах боломжтой.

ХИЧЭЭЛЛЭХ ЭЭЛЖ:


/1-Р ЭЭЛЖ/

  • Мя, Пү, Бя:

    18:30 - 21:30
u_horizontal_align_left

Сургалт эхлэх:

2024/10/1

АСУУЛТ & ХАРИУЛТ