Back-End хөгжүүлэгч бэлтгэх анги
СУРГАЛТЫН ТУХАЙ
Сервер талын код гэж нэрлэгддэг Back-End хэсгийн кодыг хэд хэдэн програмчлалын хэлээр бичиж болдог ба тэдгээрээс TIOBE-гийн судалгаагаар Python хэл нь хамгийн их ашиглагддаг хэл бөгөөд энэхүү программчлалын хэлийг ашиглан маш энгийн компьютерын команд бичих, дата боловсруулах, тоглоом бүтээх, веб хөгжүүлэлт хийх, хиймэл оюун ухаан хөгжүүлэх гэх мэтээр бүхий л төрлийн компьютерын программ бичихэд ашиглаж болно. Тус сургалтын хүрээнд та Python хэлийг анхан шатнаас нь эхлэн ахисан түвшин хүртэл суралцах бөгөөд долоо хоног болгон жижиг төслүүд дээр ажиллан өөрийнхөө мэдсэн мэдлэгээ бататгах юм. SQL буюу өгөгдлийн сангийн хэсэгтэй танилцаж хэрхэн дата хадгалах, түүнийгээ ашиглах талаар суурь ойлголтуудыг авна. Дата боловсруулалт болон дата боловсруулах сангуудтай танилцаж түүнийг хэрхэн ашиглах болон тодорхойлох дээр суралцана. Вэб хөгжүүлэлтийн API гаргах түүнийг хэрхэн ашиглах түүнтэй холбоотой фреймворк(Framework) болох Django/Flask зэргийг яаж ашиглах ойлголттой танилцана. Машин сургалтын үндэстэй танилцан Python хэл яагаад маш түгээмэл энэхүү талбарт ашиглагддаг болохтой танилцаж суралцана. Бүх хичээлүүд нь төсөл дээр суурилж явагдах бөгөөд хүн болгон төсөл дээр ажиллах арга барилтай суралцана. Сургалтын эцэст та 3 ҮНДСЭН ТОМ ТӨСӨЛ хийж дуусгах юм.
ТА ЮУ СУРАХ ВЭ?
- Python Essentials -1 буюу python хэлний үндсэн ухагдахуунтай танилцаж суурь ойлголтыг авч программчлалын үндэс
- Python Essentials -2 буюу python хэлний дунд түвшний ухагдахуун ойлголт
- Объект хандалтат программчлалын үндэс
- Python GUI программчлал
- SQL өгөгдлийн сангийн хэлтэй танилцаж түүнийг ашиглах болон яаж файлтай ажиллах түүнийг өөрчлөх
- RESTful API-тай танилцаж түүнийг яаж Python дээр үүсгэх
- Django/Flask ашиглан яаж хялбар аргаар Веб аппликейшн хийх
- Датаг цэвэрлэх түүнийг өөрчлөх ажиллагааг Python хэлний түгээмэл ашиглагддаг сангууд болох pandas, Matplotlib зэргийг суралцан анхан шатны ML (machine learning) модель үүсгэх зэрэг аргууд
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
-
Python хэлний үндсэн, дунд болон гүнзгийрсэн ойлголтуудыг авах, компьютерийн программчлалын үндсэн ойлголт алгоритмийн үндсүүдтэй танилцах.
-
Python хэлийг ашиглан файл болон өгөгдлийн сантай харилцахад суралцах.
-
Python хэлийг ашиглан анхан шатны веб аппликейшн болон API гаргахад суралцах.
-
Python хэлээр десктоп (desktop) аппликейшн хийх.
-
SQL өгөгдлийн сангийн хэлийг суралцсанаар өгөгдлийн санд дата хадгалах, өөрчлөхөд суралцах.
-
Хиймэл оюун ухааны үндэс болох ML(Machine Learning) машин сургалтын үндсийг сурч хялбархан модел хийх.
-
Дата ашиглан түүнийг ухаалгаар харуулах үр дүнг гаргах графикаар харахад суралцах.
Хугацаа:
3 сар
Цагийн хуваарь:
7 хоногт 5 удаа
Суралцагчдын тоо:
8
Төлбөр:
4,500,000₮
3,600,000₮-өөр суралцах боломжтой.
(Төлбөрөө 2-3 хувааж болно)
ХИЧЭЭЛЛЭХ ЭЭЛЖ:
/ЗУНЫ АНГИ/
-
Даваа-Баасан:
Дав-Баа:
09:30 - 13:00
Сургалт эхлэх: